Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Э.Даваахүү 23-р байрт орлоо

Ангилал
Токио-2020
Хэзээ
2021/08/02
Унших
0 минут 53 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Эрэгтэй гар бууны 25 метрийн Олимпын хурдан дасгалын урьдчилсан шат явагдаж байна. Энэ төрөлд цэц сорьсон манай тамирчин Э.Даваахүү өчигдөр 30 сумандаа 283 оноо аваад байв. Тэгвэл өнөөдөр сүүлийн 30 сумандаа 282 оноо авснаар нийлбэр дүнгээр 565 оноотой болж, 23-т бичигдлээ.

Тэрбээр эхний 10 сумандаа тун сайн буудаж 99 оноо авсан. Харин удаах 10 суманд 89 оноо авчээ. Улмаар дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 94 оноо авсан байна.

Анхны Олимпдоо онч сорьсон Э.Даваахүүгийн хувьд 10 метрийн хийн гар бууны дасгалд финалын наймаас ганцхан оноо дутан 12-т орсон билээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.