Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул голд осолдсон 9 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/08/02
Унших
1 минут 18 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Урин дулааны улиралд болж, амарч зугаалж буй иргэдийн хөл хөдөлгөөн буурахгүй байгаатай холбогдуулан усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байгааг албаныхан мэдээлсэн. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар Туул голын эрэг дээр зургаан хүн зугаалж байснаас нэг хүүхэд живсэн тухай дуудлага долдугаар сарын 29-ний өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Өгөөмөр багийн “Бетон гүүр”-ээс “Улаан-Үзүүр” гэдэг газар хүртэл 13 км-т завиар, голын эрэг дагуу таван км-т автомашинаар, дөрвөн метрийн гүнд долоон удаа шумбалт хийж есөн настай эмэгтэй Н-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Тухайн өдрийн эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон аж. Харин долдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагаас эрлийн ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.