Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Х.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарчээ

Ангилал
Токио-2020
Хэзээ
2021/08/02
Унших
1 минут 7 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Токио-2020 зуны олимп 10 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд Монгол улсын баг тамирчид хоёр хүрэл, нэг мөнгөн медалийг эх орондоо авчираад буй. Тэгвэл Токиогийн олимпийн эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн сугалаа өнөөдөр буюу наймдугаар сарын 2-нд явагдлаа. Манай бөх Х.Болортуяа эхний тойрогт Энэтхэг улсын бөх Сонам Сонамтай барилдахаар учраа таарчээ.

Сонам Сонам 19 настай залуу тамирчин бөгөөд 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн нэгэн аж. Аав нь бөх барилддаг байсан. Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финалд шалгарч, Токиогийн олимпийн эрхээ авсан. 2017 онд World School Games тэмцээнд түрүүлсэн. Сакши Маликийг 2020 онд хоёр халз барилдаанд ялж, шигшээ багт багтжээ.

Түүний жингийн барилдаан 11.00 цагт эхэлнэ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.