Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 252 кг-ыг өргөж дөрөвдүгээр байранд орлоо

Ангилал
Токио-2020
Хэзээ
2021/08/02
Унших
0 минут 41 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Хүндийг өргөлтийн 87 кг-д хүч сорьж буй манай тамирчин М.Анхцэцэг өргөлтөө гүйцэтгэж дууслаа. Тэрбээр огцом өргөлтөөр 110 кг-ыг өргөсөн юм. Харин түлхэлттэй өргөлтийн гурван оролдлогоор 142 кг-ийг өргөв. Ийнхүү нийлбэр дүнгээр 252 кг-ын амжилт (110+142 кг) үзүүллээ.

Ингэснээр тэрбээр энэ удаагийн олимпын наадамд дөрөвдүгээр байранд орж байгаа юм. Алтан медалийг Хятадын тамирчин Ван Зоу хүртэж буй бол Эквадорын тамирчин Тамара мөнгөн медаль, Доминикан Улсын тамирчин Саманта хүрэл медалийн болзол хангалаа.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.