Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна"

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/08/02
Унших
0 минут 39 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ойролцоо барилгын гадна хэсэг шатаж буй зураг, бичлэг цахим орчинд цацагдлаа. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад, "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Их наяд" худалдааны төвийн өргөтгөлийн хэсгийн гадна дулаалгын фасад шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт 17.00 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна" гэв.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.