Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/08/02
Унших
1 минут 33 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Он гарснаас хойш улсын хэмжээнд дөрвөн том хүн, хоёр хүүхэд үерийн усанд урсаж нас баржээ. Тодруулбал,

Нийслэлийн хоёр дүүрэг, 21 аймгийн 47 суманд үерийн усанд автсан 236 тохиолдол бүртгэгдэж, зургаан иргэн /том хүн 4, хүүхэд 2/ нас барж, 848 мал /бод мал 0, бог мал 848/ хорогдон, үерийн усанд 2 гэр нурж эвдэрч, 45 байшин, 235 гэр, 75 автомашин усанд автсан байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны өврийн Богд, Яруу, Шарга, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун, Алтай нурууны Төгрөг зэрэг голууды усны төввшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Баруунтуруун, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-55 см давсан байна.

Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай төвшин 10-60 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын ай сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.