Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шил дараалсан баривчилгаа экс Ерөнхийлөгчийн Х.Баттулгын хүмүүсийг "тойруулж" эхлэв үү

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/08/03
Унших
5 минут 13 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Авлигатай тэмцэх газраас өчигдөр дахин нэг албан тушаалтныг саатуулж, гэрт нь нэгжлэг явууллаа. Тодруулбал, Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг цагдан саатуулж, гэрт нь АТГ-ын комиссарууд үзлэг нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Одоогоор Ш.Нямдоржийг ямар хэргээр шалгаж байгаа нь хараахан тодорхой болоогүй байна. Ер нь сүүлийн өдрүүдэд АТГ-ынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Авлигатай тэмцэнэ” гэснээс хойш тун их “идэвхтэй” ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “ТЭЦ-3” төрийн өмчит компанийн удирдлага Ч.Чинбатыг цагдан саатуулж, ажлын байранд нь үзлэг, нэгжлэг хийсэн юм.

Бараг өдөр өнжихгүй АТГ-ынхан “загас шүүрдээд” байгаа нь нэг талаасаа авилгачдыг цээрлүүлээд сайн юм шиг харагдах авч нөгөө талаасаа улс төрийн олон хардлагыг араасаа дагуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хөлдүү, хөшүүн байсан АТГ-ынхан ойрын өдрүүдэд “унтсан луу” сэрсэн аятай л аашилцгааж байна. Харин “шүүрдээд” буй нөхдүүд нь загас уу, жараахай юу гэдэг л эргэлзээтэй.

Манайх шиг улс төртэй газарт энэ мэт цувуулсан, хоорондоо харилцаа хамааралтай шил дарсан баривчилгаануудын цаана ямар нэгэн ашиг сонирхол заавал байдаг нь нууц биш. Жишээлбэл, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед долоо хоног бүрийн баасан гарагт шахуу АТГ-аас хэн нэгэн албан тушаалтыг барьж, шалгаж байсан түүхтэй. Харин дараа нь эдгээр баривчилгаанууд Засгийн газрыг тогтвортой байлгах, мөн зарим нэг хүмүүсийг тойруу замаар “намнах”, дарах гэсэн агуулгатай байсан гэх мэдээллүүд араасаа хөвөрч эхэлсэн билээ.

Тэгвэл наадмын өмнөхөн генерал С.Ганбатаар эхэлсэн баривчилгаа, ТЭЦ-3 төрийн өмчит компанийн захирал Ч.Чинбатаар, өчигдөр Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржоор үргэлжлэв. Ойрын өдрүүдэд хэнээр “өргөжих”-ийг таашгүй. Ч.Чинбатын хувьд МАН дотор өөр бодол тээх болсон “нөхдүүдэд” төрийн өмчийн компаниудад “тавьсан эмзэг цэгүүдийг нь хатгана шүү” гэж сануулсан бол генерал С.Ганбат болон өчигдөр баригдсан Ш.Нямдоржийн баривчилгаа яалтчгүй хуучин Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдож уншигдаад байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Ганбат нь Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн. Баянхонгорын гаралтай энэ хоёр хүний нөхөрлөл эртнээс эхэлсэн. Тиймээс Х.Баттулга тамгаа өгөхөөсөө өмнө "оочер дайруулж" командлагч Ж.Болдод нь өгөхгүйгээр С.Ганбатад бригадын генерал цол хүртэл хүртээсэн. Мөн мань эр УИХ-ын дарга Г.Занданшатартай Ерөнхийлөгч Х.Баттулгаас ч дутуугүй ойр гэх мэдээлэл бий.

Харин сая баригдсан Ш.Нямдоржийн хувьд томилогдсон цагаасаа хойш л Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэр холбогдож, хэвлэлээр бичигдэж байсан нөхөр. Нийслэлийн Ерөнхий прокуророор томилогдоод удаагаагүй байхдаа л Х.Баттулгатай ойрын хүн гэгддэг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй холбогдох авилгын хэргийг санаатайгаар хаасан гэж хэвлэлээр “цоллуулж” байв. Өнгөрсөн хавар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичигт Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Харин дараагаар нь Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн” гэж мэдэгдэж байлаа.

Тиймээс эдгээр баривчилгаа нь экс нэгдүгээр хүний хүмүүсийг "тойруулах", яваандаа Х.Баттулгыг өөрийг нь “онилох” зорилготой байхыг ч үгүйсэхгүй. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгчийг шалгах үйл явц эдгээр баривчилгаануудаар эхэлж, юун түрүүнд ойрын хүмүүсийнх нь алдаан дээр ажиллаж байж болох юм. Түүнийг суудлаа өгөхтэй зэрэгцэж эрх мэдлээ "алдсан" даруйд нь түүнтэй хамааралтай төмөр замын асуудлууд болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой асуудлуудыг хууль хяналтынхан шалгаж эхэлнэ гэдэг яриа улс төрийн хүрээнийхэн дунд сонсогдож эхэлсэн билээ.

Ер уншигчид та бүхэн иймэрхүү баривчилгаа, шалгалт бүрийг аль болох ажиглаж, цаад учрыг нь тунгааж байх нь зүйтэй. Гэмтэй гэмгүйг нь тэртээ тэргүй хууль тогтоогоод өгнө. Харин хэн гэмт этгээдийг хэрэгтээ цагтаа гаргаж ирж ашиглаад, хэрэггүй болохоороо далд хийчихээд байгааг л бодох хэрэгтэй.

Г.Лхагвадорж

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Иргэд

    Офшорчдыг илэрүүлж ажилласан хүмүүсийг буруутгах гэж байгаа бол МАН-ын гэмт хэрэгтэнүүдэд боломж олгосон ард түмэн буруутай

  2. ММөрдөнгийн бөөс нь

    Найзуудаа саарал ордноороо манайд морилон ирээч бид сайхан тарган цатгалан хулгайчуудын цусийг сорэ найрламаар байна ии үээд ир бүгдээрээ л хулгайчингууд биз дээ хэргээ шударгаар хүлээгээд өөрсдөө хөөрхөн гүйгээд ирээ

  3. Зочин

    Хонгилын шүүгч прокурорууд чинь Баттулгын хүмүүс шүү дээ. Ордны 3 н давхарт очиж хэнд хэдэн жил өгөхөө тохирдог байсан нь үнэн байж. Хэрэв Нямбаатар Женког гүтгэсэн бол тэр үед огцорсон байх учиртай.

  4. Zochin

    Hulgai hiisen bolood barigdaj bgaa blgui de sn l biz dee ehneesee ingeed barigdaj bgaa ni

  5. Зочин

    Баттулга хамгийн их но- той. Луйварчин хулгайч хор найруулахдаа гаргуун! Одоо ч тролууд нь идэвхтэй ажилладаг. Энэ хулгайчыг даруй баривчлах хэрэгтэы. Монголын төрийг самрагч, АН- г булшилсан нөхөр дөө!!!

  6. Гишүүн

    Зөв шүү цэвэр бол гараад л ирнэ . Саын шалга . Ээбий гуталаатослоод зангиагаагаа зүүгээд очдог доо. Тулгаа захаа босгоод очно бизээ

  7. Зочин

    Баттулга ажлаа өгөхдөө хүртэл баахан хулгайчуудыг суллаад буусан биздээ. Энэ хүнд маш их асуудал байгаадаа

  8. Zochin

    shalgah n zuv

  9. Зочин

    Хурэлсухийн банкнаас авсан 14тэрбум тогрог. Оюунэрдэний жду ээс авсан монгийг хэзээ шалгах уу.

  10. Зочин

    Баттулгаа өөрөө дан хулгайч луйварчидтай хамтран ажиллаж, хонгилын шүүгчдийг өмгөөлөн хамгаалж, эцэст нь хүн амины гэмт хэрэгтнүүдийн ялыг хүтэл хөнгөлсөн шүү дээ.

  11. алдаа

    2014 онд хувийн хөрөнгөөр баригдаад дуусах байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг зогсоогоогүй бол өнөөдөр ядуу ард түмний амьдрал арай ч ингэж доош орохгүй ам доллар төгрөгийн харьцаа 1S-2000 төгрөгнөөс доош ханштай байна. Х.Баттулга баяжиж ард тмэн хоосорч үгүйрсэн хариуцлагыг нэнэх өдөр ирэхийг хүлээж байна

  12. zochin

    Abilgiin zagalmailsan etseguudee barij horino uu tomchuudiig n chadahgyi bj abilgaltai temtsej bgaa gej haragduulah geed bgaa yumuu bid mangar bish

  13. mongol

    mongolchuud bie biedee ush honzon sanahgui shuu hereg hiisen bol shudargaar shuune shuu gevch ene ternii hun ene ternii hamaatan gedgeer ni huniig helmegduuldeg ungursun niigmiin busdiin zaavraar hiideg baisan ajlaa bolioroi bid tsuuhuulee shuu

  14. Иргэн

    Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдлийн илрүүлсэн офшорын асуудал, ОХУ--аас цагаан сарын үеэр нууцаар оруулж ирсэн их мөнгө гээд олон асудлыг орхигдуулж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар ачиж яваад 2 газар баригдсан тэрбумаар хэмжигдэх мөнгө төгрөг нуурын орд гээд бүх юм нь л дарагдаад өнгөрдөг. Яасан дархан эрхтэй хулгайч вэ

  15. bold

    gencogiin hergiig haasan nohdiig shalgaj hergiig sergeej ulsiin mongiig bucaan avakh heregtei

  16. SAA

    ERONHII SAIS MAANI MASH ZOV YUM HIIJ BNA BAYR HVRGIE,

  17. Анзаарагч

    Ингэж анзаарагдаад байгаа. Удахгүй юм болох байх

  18. иргэн

    Ашгүй дээ. Тэгээд тойрч давхисаар байгаад түрүүчийн удаа шиг зүгээр орхичихов доо. Женко короно 2-оос салчихвал ч Монгол хөгжинөө

  19. ИРГЭН

    БАТТУЛГА БОЛ САЙН СОШИАЛ БАГТАЙ СУПЕР ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ ХОГИЙН НОВШ

  20. Зочин

    Ц.Нямдоржийн ээлж хэзээ вэ?

  21. Сандагдорж

    АТГ -ын зоригт эрчүүдэд баяр хүргэе. Жонхуу бол улаан луйварчин гэж ойрынх нь нөхдүүд ярьдаг.