Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Анхцэцэг: Та бүхнийхээ ачийг Парисаас алтан медаль хүртэж хариулах болно

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 54 секунд

“ТОКИО 2020” зуны XXXII олимпын наадмын хүндийг өргөлтийн 87 кг-ийн жинд манай улсаас оролцсон МУГТ М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 252 кг-ын амжилт үзүүлж, дөрөвдүгээр байрт шалгарсан. Тэгвэл тэрбээр өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тодруулбал, “Цар тахлын үед зохион байгуулж байгаа хэдий ч “Токио 2020” олимпын наадам маш өндөр зэрэглэлд болж байна. Миний хувьд илүү том зорилготой ирсэн. Медалиас мултарсан гээд уйлмаар байвч ард түмний маань өгч байгаа сэтгэлийн дэм, урам, эерэг сэтгэгдэл болгон намайг улам цааш нь хөтөлж “Парис 2024” олимпын наадмаар Монгол Улсын төрийн далбаа биш төрийн дууллаа эгшиглүүлэх маш том урам зориг өгч байна. Намайг байнга дэмжиж тусалсан гэр бүл, багш нартаа маш их баярлалаа.

Мөн намайг төрөөд дөрвөн сар болсныхоо дараа олимпод оролцсон гэх мэдээлэл тархсан. Үүн дээр залруулга хийх хэрэгтэй байх. Манай хүү одоо гурван настай, харин төрөөд дөрвөн сартай байхдаа олимпын эрх авах тэмцээндээ оролцож байсан юм.

Монгол Улсаа төлөөлөн ирсэн 33 тамирчин бүгдээрээ маш их хөдөлмөрлөж, зовж байж олимпод оролцох эрхээ авсан гэдгийг хэлэх зүйтэй байх. Тамирчин хүнд хамгийн чухал зүйл бол медаль гэхээсээ илүүтэйгээр ард түмний өгч байгаа сайхан сэтгэл, урмын үг байдаг юм шүү. Та бүхнийхээ ачийг Парисаас алтан медаль хүртэж хариулах болно” гэлээ.

ТОКИО-2020: Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ
ТОКИО-2020: Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.