Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан:Халдварт өвчний нөхцөл байдал илүү хүндрэхийг үгүйсгэхгүй

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/08/03
Унших
1 минут 26 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт /2021.07.30/ Дорноговь аймагт албан томилолтоор очихдоо Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажилласан ба энэ үеэр хил гаалийн ойрын болон хэтийн төлөвлөгөөний талаар ярьсан юм.

Тэрбээр, “Халдварт өвчний нөхцөл байдал илүү хүндрэхийг үгүйсгэхгүй. Ямар шинэ төрөл гарахыг хэн ч мэдэхгүй. Тиймээс ямар ч нөхцөлд хил гаалийн үйл ажиллагаа хэвийн явагдахад эн тэргүүний богино хугацаанд авч хэрэгжүүлэх ажлууд байна. Мөн боомтын шинэ өргөтгөл, чөлөөт бүс болон мэргэжлийн хяналтын лаборатори, ариутгал халдваргүйтгэлийн орчин нөхцлөө сайжруулах ажлуудаа хийнэ. Харин урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байртай болгох, зөвхөн хилийн ачаа тээврийн 100 машинаас шалтгаалаад улс орноороо үнийг хөөрөгдөлд ордог, эдийн засгийн хямралд ордог, амжиргааний зардал өсдөггүй ийм байдлаас гарахын тулд Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг хамгийн богино хугацаанд жигдрүүлэх, эдийн засаг гадаад худалдааны эрэлтийг нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллах хэрэгтэй. Ингэж байж бид өндөр бэрхшээлээс гарна” гэв.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.