Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Герман улс Өмнөд Хятадын тэнгис рүү байлдааны хөлөг онгоц илгээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

Герман улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Өмнөд Хятадын тэнгис рүү байлдааны хөлөг онгоц илгээж, барууны бусад орнуудтай нэгдэн, бүс нутаг дахь цэргийн хүчээ өргөжүүлэв.

Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг эзэлдэг бөгөөд хиймэл арлууд дээр цэргийн застав байгуулжээ.


АНУ-ын зүгээс БНХАУ-ыг эсэргүүцэх ажиллагааг үндэсний аюулгүй байдлын бодлогынхоо гол цөм болгож, түнш орнуудаа Бээжингийн эдийн засаг, гадаад бодлогын эсрэг зогсохыг хүсэж байгаа аж.
Хятад улс Берлиний худалдааны хамгийн чухал түнш болсон хэдий ч Герман улс аюулгүй байдлаа улсынхаа эдийн засгийн ашиг сонирхлоос илүүд үзсэн тул ийм шийдвэр гаргажээ.

Орчуулсан: Б.Амарбаясгалан

Эх сурвалж: CNN

У.Хүрэлсүх: Олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг үнэлэх зарлиг гаргана
У.Хүрэлсүх: Олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг үнэлэх зарлиг гаргана
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.