Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Том мөнгөн дэвсгэртийг гаргахад судалгааны ажил хийхийг Төв банкинд үүрэг болголоо“

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн схемийг боловсруулж, цар тахлын энэ үед эдийн засгаа тогтвортой байлгаж, ирэх өвлийг өнөтэй давахад төрийн мөнгөний бодлогод анхаарч ажиллах хэрэгтэйг захижээ.

Түүнчлэн Монголбанк 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 1,8 их наяд төгрөгийн зээлийг гаргаж, ханшаа тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэн сайн ажиллаж байгааг тэмдэглэв. Мөнгөн дэвсгэртийн реформийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтайг онцлов.

Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гаргахад судалгааны ажил хийхийг Төв банкинд үүрэг болголоо.

Д.Мөнгөнтүлхүүр: Хүүхдийн хажууд тамхи татдаг бол хүүхэд харшилтай болох эрсдэлтэй
Д.Мөнгөнтүлхүүр: Хүүхдийн хажууд тамхи татдаг бол хүүхэд харшилтай болох эрсдэлтэй
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.