Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Их агт“-д осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Өнгөрсөн долдугаар сарын 31-нээс Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат 7 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн харамсалтай хэрэг гарсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн 39 настай эрэгтэй Б-г 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

Тодруулбал, 1 дүгээр бүлэг: Тус сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газраас хойд зүгт “Бухын голын бэлчир” гэдэг газар хүртэл 21 км-т завиар, 3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж,

2 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас Бухын голын бэлчир гэдэг газар хүртэл 21 км-т завиар урсаж,

3 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас зүүн хойд зүгт Заамар сумын Соовын гүүр гэдэг газар хүртэл 65 км-т завиар,

4 дүгээр бүлэг: Их-Агт гэдэг газраас хойд зүгт Уурхай гэдэг газар хүртэл голын эргээр 10 км-т явганаар болон морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй эрлийг ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

ТОКИО-2020: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Хонгорзул нар барилдана
ТОКИО-2020: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Хонгорзул нар барилдана
 
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.