Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноцтой мэдээлэл дэлгэнэ гэж байсан Г.Ган-Очир эрүүлжүүлэхэд саатуулагджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАН-ын удирдах албан тушаалтнууд болон бусад нэр бүхий хүмүүс сонгуулийн хар хайрцгийг хакердсан талаар мэдээлэл хийж байсан иргэн Г.Ган-Очир өнөөдөр дахин ноцтой мэдээлэл дэлгэнэ гэж байсан. Тодруулбал, тэрбээр өнөөдөр 11.00 цагт аавынхаа нас барсан шалтгааны тухай болон НӨАТ-ын сугалааны 175 тэрбум төгрөгийн талаар мөн сонгуулийн цахим машины луйврын талаар маш ноцтой мэдээлэл дэлгэнэ хэмээн зар тараагаад байсан юм.

Гэвч өнөөдөр түүний цагдаагийн машинд сууж буй зураг цахим орчинд цацагдсан бөгөөд "түүнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан, гэртээ байхад нь баривчилсан" гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, "Иргэн Г-ын хажуу айлаас өнөөдөр 09.04 цагт зөрчлийн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс очиж, иргэн Г-г эрүүлжүүлсэн. Одоо шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.

Шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана гэсэн АМГТГ-ын дарга Г.Хэрлэнгийн үг
Шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана гэсэн АМГТГ-ын дарга Г.Хэрлэнгийн үг "хөрсөндөө" буусангүй
 
СУДАЛГАА: Жилд дунджаар 0-5 хүртэлх насны 240 хүүхэд утаанаас болж НАС БАРДАГ
СУДАЛГАА: Жилд дунджаар 0-5 хүртэлх насны 240 хүүхэд утаанаас болж НАС БАРДАГ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.