Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилийг танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлэх шийдвэр гарлаа

Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, тодорхой хэд хэдэн шийдвэр гаргажээ. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг даалгавар авлаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд халдварын улмаас манай улс бусад улс орнуудын адил хичээл сургуулиа хаасан. 2019-2020 онд нийт хичээлийн 75 өдөр нь хаалттай буюу 47 хувь нь хаалттай. 2020-2021 оны хичээлийн шинэ жилд танхимаар хичээллээгүй. Тодруулбал, 62-68 хувийн боломжоо алдсан байна.

Үүнээс үүдэж олон том хохирол, гарз, эрсдэл үүссэн. Зөвхөн манай улсад бус дэлхий дахинд үүссэн эрсдэл. Нийт 3 хүүхдийн 2 нь хоцрогдолтой байна гэх тооцоо судалгаа гарч байна. 1.6 тэрбум гаруй хүүхэд эрүүл мэнд, сурлагаараа хохирсон байна.

Тиймээс хичээл, сургуулиудыг есдүгээр сарын 1-нээс танхимаар болон танхимаар бус хэлбэрээр эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ 5 хоног, танхимаар, 5 хоног цахимаар хичээллэнэ. Ногоон бүсд 100 танхимаар хичээллэнэ." гэлээ.

БАЙР СУУРЬ: Залуучууд баар, караоке нээхийг дэмжихгүй байна
БАЙР СУУРЬ: Залуучууд баар, караоке нээхийг дэмжихгүй байна
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.