Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайланд улс хөл хорионы бүсээ өргөтгөлөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 9 секунд

Цар тахлын шинэ давлагаанд өртөөд байгаа Азийн орнуудын нэг бол Тайланд улс юм. Сүүлийн үед Тайландад өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо 15 мянгыг давах болсон. Тухайлбал, даваа гарагт 18 мянга гаруй хүнээс "Ковид 19" илэрсэн бол энэ өдөр 178 эндэгдэл бүртгэгдсэн талаар Тайландын эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Иймд өчигдрөөс эхлэн Тайландын нийт 29 мужид халдварын эсрэг хязгаарлалт мөрдөгдөж эхэллээ. Мөн хөл хорионы бүсийг өргөтгөх шийдвэр гараад байна.

Тодруулбал, Тайландын засгийн газар шинэ коронавирусний халдвар өндөр байгаа Бангкок болон бусад мужуудаар хязгаарлалтын арга хэмжээг тэлж байгаа бөгөөд одоо мөргөгдөж байгаа арга хэмжээнүүдийг 2 долоо хоногоор сунгахаар болж байна. Энэ хүрээнд халдвар өндөртэй байгаа муж, хотуудад шөнийн хөл хориог зарлаж, муж хооронд зорчих хөдөлгөөнийг хоригложээ.

Энэ хооронд тус улсын засгийн газар халдварын тархалтыг саармагжуулах зорилгоор вакцинжуулалтыг түргэсгэх бодлогыг барьж эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Бангкок хот дахь олон мянган лам, хуврагууд вакцинжуулалт хамрагдах болжээ. Иргэд шашны мөргөл, ёслолд идэвхтэй оролцдог учраас лам нарыг вакцинжуулах нь чухал гэж үзжээ.

Сонирхуулахад, Азийн орнуудаас Малайз улсад мөн л халдварын тохиолдлын тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Тус улсад ням гарагт 17 мянга гаруй хүнээс "Ковид 19" илэрсэн бол халдвартай өндөртэй Азийн өөр нэг улс болох Филиппинд даваа гарагт 8100 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгджээ. Манила хотод энэ баасан гарагаас эхлэн хатуу хөл хорио мөрдөгдөнө.

Сумо бөхийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон Улсын иргэншилтэй болжээ
Сумо бөхийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон Улсын иргэншилтэй болжээ
 
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг “FIBA 3x3 Asian Cup 2024” тэмцээний хэсгийн эхний хожлоо авлаа
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг “FIBA 3x3 Asian Cup 2024” тэмцээний хэсгийн эхний хожлоо авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.