Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Машинаар хүн дайрсан Д-г цагдан хорьж, зодоон хийсэн залуучуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 8 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэсэг залуус хоорондоо зодолдож, улмаар нэгнийгээ машинаар дайрч буй бичлэг олон нийтэд цацагдсан. Уг бичлэгийн талаар ЦЕГ-аас тодруулахад, "Дорнод аймагт болсон асуудалтай холбогдуулан иргэн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1,1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар дөнгөж сая цагдан хорих шүүх хурал болж, Д-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хийсэн гэх 13 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20,16 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Д нь бичлэгт гарч буй машинаар хүн дайрч буй жолооч юм.

Сануулахад, Уг залуучууд нь 2000-2003 онд төрсөн, 18-21 насныхан юм байна.

Дээд боловсролын байгууллага ашгийн төлөө бус хуулийн этгээд үү, эсхүл ашгийн төлөө байж болох уу
Дээд боловсролын байгууллага ашгийн төлөө бус хуулийн этгээд үү, эсхүл ашгийн төлөө байж болох уу
 
Зогсож байсан ачааны автомашины араас мөргөж, 1 хүн нас барж, 1 хүн гэмтжээ
Зогсож байсан ачааны автомашины араас мөргөж, 1 хүн нас барж, 1 хүн гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.