Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Уранцэцэг: Олимпоос медаль аваад дүүдээ ярилцлага өгнө гэж байсан үгэндээ хүрч чадлаа

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 57 секунд

Токио 2020 зуны XXXII олимпод оролцсон Монголын баг тамирчидын төлөөлөл яг одоо эх орондоо ирээд байна. Тэгвэл жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдаж ХҮРЭЛ медалийн эзэн болсон МУГТ М.Уранцэцэг өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тодруулбал, "Миний хувьд олимпын наадмаас медаль аваад дүүдээ ярилцлага өгнө гэж хэлж байсан. Хэлсэн амлалтандаа хүрсэнд маш их баяртай байна. Эх орондоо медальтай ирсэн ард түмнийхээ итгэлийг алдаагүйдээ баяртай байна. Би олимпын аварга болно гэж явсан. Надад түрүүлэх шанс байсан ч бага зэргийн алдаанаас үүдээд хүрэл медаль хүртлээ. Медалиа аваад зогсож байхад эх орон, ард түмэн маань хамгийн түрүүнд бодогдож байсан" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

3х3 О.Хулан: Маш их зүйлийг ухааруулж, туршлага хуримтлуулсан хамгийн том тэмцээн боллоо
3х3 О.Хулан: Маш их зүйлийг ухааруулж, туршлага хуримтлуулсан хамгийн том тэмцээн боллоо
 
Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.