Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Тулга: Монгол хүн сагсан бөмбөгийн спортоор тив, дэлхийн тэмцээнд оролцож болохыг баталж чадлаа

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 12 секунд

"Токио 2020" зуны олимпт оролцсон тамирчид эх орондоо газардлаа. Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпт оролцохоор Токио-2020 наадмыг зорьж байсан цаг саяхан. Баг тамирчид эх орондоо ирсэн энэ мөчид өөрсдийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Энэ үеэр Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Тулга "Дэлхийн 206 улсаас 8 баг оролцсоны нэг нь Монгол Улсын баг байлаа. Олимпын эхний өдрөөс сенсаци тарья гэж бодсон боловч Итали улсын багт хожигдсон. Гэхдээ Монгол хүн сагсан бөмбөгийн спортоор олимп, тив дэлхийн тэмцээнд оролцож болдгийг баталж чадлаа. Бид цаашид ч хичээн амжилтаа ахиулах болно. Тоглолтын дараа Монгол охидууд сагс тоглож байгааг дэлхий гайхаж байлаа. Алдаа, оноотой ч гэсэн бид бүгд амжилттай оролцоод ирлээ. Нүүр бардам дэлхийд багийн спортоор олимпт оролцлоо" гэсэн юм.

Ц.Цогтбаатар: 2024 оны олимпт оролцож, медалийнхаа өнгийг өөрчилнө
Ц.Цогтбаатар: 2024 оны олимпт оролцож, медалийнхаа өнгийг өөрчилнө
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.