Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3х3 багийн тамирчин Э.Чимиддолгор: Энэ олимпт оролцоод бидэнд маш их боломж байгаа гэдгийг харсан

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 0 секунд

"Токио-2020" олимпын наадамд Монгол улсын 43 тамирчин, 10 төрлөөр оролцож буй. Монгол Улсыг төлөөлж, ээлжит зуны олимпын наадамд оролцох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гавьяат дасгалжуулагч С.Тулгаар ахлуулсан эмэгтэй шигшээ баг амжилттай оролцоод ирсэн юм. Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Чимиддолгор сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Багийн спортын төрлөөр Монгол Улсаа төлөөлж оролцсондоо баяртай байна. Нэр хүндийн хэрэг байлаа. Эхний тоглолт дээр хуруугаа цуулж, үенүүд хоорондын гэмтэл авсан. Тэрнээс хойш хуруугаа боож тэмцээнүүдэд оролцсон. 2024 оны олимпт гурван жилийн хугацаа үлдсэн байна. Эхнийхээ олимпт оролцоод бидэнд маш их боломж байгаа гэдгийг харсан. Тиймээс гурван жилийн хугацаанд дахин олимпт оролцохыг хичээх болно" гэсэн юм.

С.Тулга: Монгол хүн сагсан бөмбөгийн спортоор тив, дэлхийн тэмцээнд оролцож болохыг баталж чадлаа
С.Тулга: Монгол хүн сагсан бөмбөгийн спортоор тив, дэлхийн тэмцээнд оролцож болохыг баталж чадлаа
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.