Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуу жүдоч Б.Тэмүүлэн: 2028 оны Лос Анжелэс хотод болох олимпт оролцоно

Ангилал
Ярилцлага Токио-2020
Огноо
Унших
2 минут 43 секунд

"Токио-2020" олимпын нааламд амжилттай оролцсон Монголын зарим тамирчид урд шөнө эх орондоо ирлээ. Онгоц 23.10 цагт газардсан хэдий ч тамирчдын ар гэрийнхэн болон бусад хүмүүс 00.00 цаг хүртэл хүлээж угтан авлаа. Баг тамирчдаа тосож авахаар сэтгэл догдлон хүлээж буй ар гэрийнхэн, хэвлэл мэдээллийнхний дунд Монгол Улсын Төрийн далбааг барьсан нэгэн хүү өөрийн эрхгүй бусдаас онцгой харагдлаа. Ингээд түүнтэй хэсэгхэн зуур ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Ахын дүүг хэн гэдэг юм бэ. Аль тамирчны ар гэрээс явж байгаа вэ?

-Намайг Баяржавхлан овогтой Тэмүүлэн гэдэг. Би 11 настай. Энд аав, ээжтэйгээ хамт ирсэн. Аль нэг тамирчны ар гэрийн төлөөлөл биш. Нийт тамирчдаа угтан авч баяр хүргэхээр ирсэн.

-Монгол Улсын төрийн далбааг барьсан байна. Ажиглавал дээр нь хэд хэдэн гарын үсэг, дурсгалын үг бичсэн байна?

-Энэ бол миний гадаадын тэмцээнд оролцож байх үеэрээ тэмцээнд хамт оролцсон болон надтай цуг тэнд байсан хүмүүсийн гарын үсэг болон дурсгалын үгс байгаа юм.

-Ямар тэмцээнд оролцсон юм бол. Спортоор хичээллэдэг гэсэн үг үү?

-Жүдогоор хичээллэдэг. Олон улсын жүдогийн тэмцээнүүдэд оролцож байсан.

-Баг тамирчдаа зурагтаар үзээд дэмжиж байсан тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Тэр үед маш их сэтгэл хөдөлж байсан. Алдарт Оно Шохей унахыг хараад эвгүй санагдаж байсан.

-Монголын жүдочдоос хамгийн их дэмжиж байсан тамирчин тань хэн бэ?

-Ц.Цогтбаатар ах, Саид Моллай.

-ОУХМ Ц.Цогтбаатартай биечлэн уулзаж байв уу?

-Уулзаж байсан. Японд бэлтгэл хийж байхад нь уулзаж байсан.

-Жүдо бөхөөр хичээллэдэг гэсэн. Хэдэн жил энэ спортоор хичээллэж байна вэ?

-Дөрөв дэх жилдээ хичээллэж байна.

-Олимпын наадамд амжилттай оролцоод эх орондоо ирж байгаа ах, эгч нараараа бахархаж байгаа байх. Эдгээр ах, эгч нар шигээ олимпын наадамд оролцоод медаль хүртэх зорилго бий юу?

-Тийм. 2028 оны Лос Анжелэс хотод болох олимпт оролцоно.

-Дүүдээ 2028 оны Лос Анжелэсийн олимпт оролцоод эх орондоо аваргын алтан медаль хүртэх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

-Баярлалаа.

3х3 багийн тамирчин Э.Чимиддолгор: Энэ олимпт оролцоод бидэнд маш их боломж байгаа гэдгийг харсан
3х3 багийн тамирчин Э.Чимиддолгор: Энэ олимпт оролцоод бидэнд маш их боломж байгаа гэдгийг харсан
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.