Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голын эрэгт тоглож байсан хоёр хүүхдийн нэг нь голд живж амиа алджээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Сүүлийн үед үер, усны ослоор амь насаа алдах хүмүүсийн тохиолдол нэмэгдэх хандлагатай болсон. Тэгвэл ахин нэг харамсалтай хэрэг гарсан нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн “Сүүл толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/ “Хангах”-ын голын эрэгт 2 хүүхэд тоглож байгаад 1 хүүхэд нь живсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг хийж, 12:35 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн И /7 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргасан байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулан, гол усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулъя.

ТОКИО 2020: Өнөөдөр чөлөөт бөхийн гурван тамирчин барилдана
ТОКИО 2020: Өнөөдөр чөлөөт бөхийн гурван тамирчин барилдана
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.