Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул гол осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

Өнгөрөгч сарын 31-ний өдөр Туул голын эрэгт амарч байгаад голын усанд сэлэхээр ороод живсэн гэх 39 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Тодруулбал, Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар Улаанбаатар хотын харьяат 7 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 31-ний өдөр Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн Б 39 настай, эрэгтэйг 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Ингэхдээ, нэгдүгээр бүлэг: Тус сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газраас хойд зүгт “Бухын голын бэлчир” гэдэг газар хүртэл 21 км-т завиар, 3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж, хоёрдугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас Дэрст багийн Өгөөмөр гэдэг газар хүртэл 80 км-т завиар урсаж, гуравдугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас зүүн хойд зүгт Уурхай гэдэг газар хүртэл 10 км-т голын хойд эргээр явганаар, дөрөвдүгээр бүлэг: Их-Агт гэдэг газраас хойд зүгт Уурхай гэдэг газар хүртэл голын урд эргээр 10 км-т явганаар болон морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон аж. Эрлийн ажиллагааг өнөөдөр өглөө 06:00 цагт дахин эхлүүлсэн талаар албаныхан мэдээллээ.

Иймд иргэд голын ойр орчим аялаж зугаалахдаа анхаарал, болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, баталгаатай зам гүүрээр зорчихийг албаныхан анхааруулсаар байна.

Л.Эрдэнэчулуун: Ачаа тээврийг саадгүй зорчуулахын тулд 24 цагийн дотор шинжилгээний хариу гаргаж байна
Л.Эрдэнэчулуун: Ачаа тээврийг саадгүй зорчуулахын тулд 24 цагийн дотор шинжилгээний хариу гаргаж байна
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.