Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачааны үнийг 10 саяас хэтрүүлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс авчаа тээврийг татаж авахад тулгарч буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.

АТҮТ-ийн дарга Ж.Сүхбаатар “Ачаа тээврийн эргэлтийг сайжруулах, үнийн өсөлтийг багасгах зорилгоор Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс зохион байгуулж байгаа ажлын хүрээнд сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн ТББ байгаа. Тэдгээртэй зөвшилцөж, шийдвэрээ танилцуулсан.

Өнөөдрөөс /2021.08.05/ хилээр нэвтрэх ажлыг зохион байгуулаад мөн хариуцлагын гэрээг хийгээд явж байна. Жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж байгаа нь улс орны эдийн засагтай салшгүй холбоотой учир маш их хариуцлагатай байхыг хичээнэ. Ачааны эзэд, тээвэрлэгч жолоочид гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх, мөн 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай.

Хэрэв тээврийн хөлс хэтрүүлсэн тохиолдолд бидэнд мэдэгдэх боломжтой. Мөн гэрээг зөрчсөн тохиолдолд жолооч нарт улс хоорондын D ангилалын зөвшөөрлийг олгохгүй байх зэрэг арга хэмжээ авна. Мөн тээвэрлэлт хийж байгаа жолооч нар болон ачааны эздийг холбож өгөх ажлыг боомтын зөвлөлөөс зохион байгуулна. Тухайлбал, “Замын-Үүд Боомтын зөвлөл” пэйж хуудсыг ажиллуулж байна" гэв.

Туул гол осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна
Туул гол осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна
 
ЕРӨНХИЙ САЙД: Ц.Элбэгдоржийг “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хий“ гэхэд Ч.Сайханбилэг тухайн үедээ бараг УЙЛЖ байсан гэдэг
ЕРӨНХИЙ САЙД: Ц.Элбэгдоржийг “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хий“ гэхэд Ч.Сайханбилэг тухайн үедээ бараг УЙЛЖ байсан гэдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.