Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Цэцэрлэгийн 4-5 настнуудын анги танхимаар хичээллэнэ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/08/05
Унших
0 минут 52 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цэцэрлэгийн 4-5 настнуудын ангийг есдүгээр сарын 1-нд танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлэхээр шийдвэрлэсэн гэж мэдээлсэн. Тодруулбал, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэнэ" гэж хэлснээ залруулсан байна.

Энэ талаар БШУЯ-наас тодруулахад "Цэцэрлэгийн 4-5 настнуудын анги дан танхимаар хичээллэнэ. Харин тус ангид халдвар бүртгэгдвэл амралтын 2, ажлын 5, амралтын 2 хоног дараалсан 9 хоног тусгаарлаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод эргээгээд ажиллуулах зарчмаар ажиллана. Харин 2-3 настнуудын тухайд есдүгээр сарын 20-н хүртэл нөхцөл байдлыг ажиглаад тэгээд шийдвэр гаргана" гэлээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.