Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ өгөх сурагчид суудлын хуваариа “ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН“-аас хэвлэн аваарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

12 дугаар анги төгсөгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон. Тэгвэл ЭЕШ болоход ердөө 15 хоног дутуу байгаа ба шалгуулагчдыг шинэчлэгдсэн суудлын хуваариа хэвлэж авахыг БҮТ-өөс зөвлөлөө. Иймд,

Шалгуулагч та бүхэн Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас-ны "Шалгуулагчийн булан" хэсгээр өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах боломжтой ба уг суудлын хуваарь дээр таны шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, шалгалтын хуваарь, шалгалтад ирэх цаг орох хэсгийг заасан байх аж.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томъёоны хураангуй, бал, гар утас гэх мэтийг авч орохыг хориглоно.

Эх сурвалж: БҮТ

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга асан Б.Цогтбаатар нарын 26 хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо
ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга асан Б.Цогтбаатар нарын 26 хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.