Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын хотхонд анх удаа коронавирусийн голомтолсон халдвар илэрчээ

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
0 минут 41 секунд

Токиогийн олимпын хотхонд Олимп эхэлснээс хойш анх удаа коронавирусийн голомтолсон халдвар илэрчээ.

Олимп зохион байгуулах хорооны мэдээлснээр Грекийн усанд сэлэлтийн багийн дөрвөн тамирчин, нэг гишүүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн олимпын наадамд оролцохоор ирсэн баг тамирчид, дэмжих ажилчид төлөөлөгчдөөс өчигдөр коронавирусийн халдварын 29 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ нь олимп эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Одоогийн байдлаар Олимптой холбоотой илэрсэн коронавирусийн халдварт тохиолдлын тоо 322-д хүрээд байгаа аж.

МҮХБ: Бөхийн барилдаануудыг ШИНЭ ДҮРМИЙН дагуу зохион байгуулж, барьц сонгоог ашиглахгүй
МҮХБ: Бөхийн барилдаануудыг ШИНЭ ДҮРМИЙН дагуу зохион байгуулж, барьц сонгоог ашиглахгүй
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.