Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: ОУХМ Б.Болортуяа Японы бөхөд ялагдлаа

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 0 секунд

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Б.Болортуяа Эквадорын бөхийг цэвэр ялснаар хагас шигшээд шалгаран үлдсэн. Манай бөх мөнгөн медалийн төлөө Японы Маюу Мукаидатай барилдан 6:3 харьцаагаар ялагдлаа.

Барилдааны эхэнд Мукаида манай хүний хөлд орж, түрж гарган нэг оноо, дараа нь идэвхийн нэг оноо авснаар 2:0-ээр тэргүүлж эхлэв. Үүнээс хойш Болортуяа хоёр ч удаа хөлд сууж, шилбээр нь тун нарийн авсан ч оноо болгож чадсангүй. Сүүлд япон бөх дахин хөлд орон хоёр оноо, залгуулан крест эргүүлж хоёр оноо авснаар 6:0-ээр тэргүүлэх болсон юм. Төгсгөлд Болортуяа гурван оноо авсан ч оройтсон байлаа.

Ингэснээр тэрбээр маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

СУРВАЛЖИЛГА: Вакцинаас үүдэн сарын тэмдэгт өөрчлөлт орсон гэж бодож байвал МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНД
СУРВАЛЖИЛГА: Вакцинаас үүдэн сарын тэмдэгт өөрчлөлт орсон гэж бодож байвал МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНД
 
Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.