Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Энхсайханд уучлал үзүүлэхээр болжээ

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/08/05
Унших
1 минут 29 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Таван толгойн гэрээг байгуулахдаа өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс дөрвөн жил зургаан сарын ял сонсоод байсан Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэхээр болжээ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа төрсөн дүү М. Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэж дөрвөн жилийн хорих ялыг оноосон байдаг.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Үнэн

    Энхсайхан Тавантолгойг Хятадуудад өгч, ОТ араас оруулж дампууруулах гэж байсан хүн. Хэн нэг хүн хүн алах гэж байгаад баригдвал хэдийгээр хүнээ алаагүй ч завдсан гэдэг үндэслэлээр хүнд ял авдаг. Гэтэл Энхсайхан улс орноо өрөнд оруулж сөнөөх маш хүнд гэмт хэрэг үйлдэхээр завдсаны төлөө ял эдэлсэнгүй. Гэхдээ 130 сая төгрөг хулгайлсан жирийн иргэн лав л 10 жилийн ял авдаг. Гэтэл Энхсайхан 1 жил. Арай л шударга бус байна. Ингэхээр дараа дараагийн авилгачид улам урамшиж, улс орон авилгалдаа улам бүр живж, ард иргэд ядууран, улс орон сүйрэх болно.