Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Б.Хонгорзул медалийн төлөө барилдаанд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
0 минут 52 секунд

"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж байгаа Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө Риогийн олимпын аварга, АНУ-ын бөх Хэлэн Мароулистай барилдаж харамсалтайгаар ялагдлаа. 19 настай залуу бөх "Токио-2020" олимпын наадмын медалиас атгаад алдлаа.

Түүнтэй барилдсан Хелен Луиза Марулис 1991 онд төрсөн 30 настай Америкийн чөлөөт бөхийн тамирчин бөгөөд эмэгтэйчүүдийн 53, 55, 57 кг-ын жинд барилддаг. Тэрбээр 2015 онд Невада мужийн Лас Вегас хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2011 онд Мексикийн Гвадалахара хотод болсон Пан Америкийн наадмын алтан медальт тамирчин юм.

Алиса Шмидтийн “баг” хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ
Алиса Шмидтийн “баг” хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.