Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПСЖ наймдугаар сарын 10-нд Эйфелийн цамхагт Мессиг ЗАРЛАХ УУ, өөр нэг ТОМ ТОГЛОГЧИЙГ зарлах уу

Ангилал
Social pop Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

Барселона клубын тоглогч, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси багаа орхих нь тодорхой болсон. Уг нь Барса болон Месси нар гэрээгээ сунгах тал дээр тохиролцоонд хүрсэн хэдий ч Ла Лигийн цалин хөлстэй холбоотой дүрмийн дагуу уг гэрээ нь байгуулагдах боломжгүй болсон юм.

Тэгвэл уг гэнэтийн мэдээллийн араас Мессиг авах хүсэлтэй хэмээгдэж байсан Манчестер Сити, ПСЖ тэргүүтэй Европын том багууд түүний төлөө эрчимтэй өрсөлдөж эхлээд байна. Солилцоо наймааны цонх хаагдах хараахан болоогүй хэдий ч Месси нэг их удалгүй өөр багт очих магадлалтай байгаа юм. Тэгвэл Францын баян клуб болох ПСЖ энэ сарын 10-ны өдөр Эйфелийн цамхагт цаг авч шинэ тоглогчийн танилцуулга хийхээр болжээ. Уг мэдээллийн араас европын хэвлэлүүд ПСЖ клуб Месситэй тохироонд хүрч, багтаа элсүүлэх болсон тул түүнийг дэлхий нийтэд танилцуулахаар бэлтгэж байна гэх мэдээлэл гарч эхэллээ.

Өмнө нь ПСЖ клуб Бразиль авьяастан Неймарыг танилцуулахдаа Эйфеллийн цамхагт танилцуулж байсан билээ.

Он гарснаас хойш нийслэл орчимд 665 удаагийн газар хөдлөлт болжээ
Он гарснаас хойш нийслэл орчимд 665 удаагийн газар хөдлөлт болжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.