Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: “Ээж ээ, хүү нь амлалтаа биелүүлсэн шүү“

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 55 секунд

Токио-2020 олимпын наадмын медалийн тавцанд зогсох үедээ ээжийнхээ хөргийг барин зогсож буй тамирчны зураг цацагдсан. Тэр бол олимпын наадамд каратэгийн төрлөөр оролцож, алтан медаль хүртсэн Япон улсын тамирчин, 31 настай Киюүна Рёо юм.

Түүний ээж 2019 оны гуравдугаар сард хүнд өвчний улмаас өөд болсон бөгөөд "Олимп хүртэл хичээгээрэй" хэмээн захисан амлалтыг биелүүлж, олимпын медальтан болсон нь энэ юм. Киюүна Рёо нь 2014 оноос хойш Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж байв.

Киюүна Рёо олимпын наадмын шагнал гардуулах ёслол дээр "Ээж ээ хүү нь амлалтаа биелүүлсэн. Та минь тайван нойрс доо" хэмээжээ.

ИНЕГ-аас ирэх есдүгээр сарын нислэгийн  хуваарийг танилцууллаа
ИНЕГ-аас ирэх есдүгээр сарын нислэгийн хуваарийг танилцууллаа
 
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор танилцуулжээ
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор танилцуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.