Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өмнөд Африкаас 989.2 грамм мөс гэх бодис нэвтрүүлсэн иргэн нь Хонконгт 10 жилийн хорих ял эдлээд суллагдаад байсан“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад М.Зоригтбаатар "Он гарсаар Монгол Улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг 76 гэмт хэрэгт 146 хүнийг холбогдуулан шалгаж байна. 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкийн улсаас 989.2 грамм буюу их хэмжээний мөс бодисыг улсын хилээр нэвтрүүлсэнийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж байна. Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарын холбогдуулан шалгаж байна. Э-д өнөөдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Учир нь тэрбээр өмнө нь Хонконг улсад хар тамхи мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд суллагдсан. Улмаар 2020 онд Монгол Улсад ирсэн ч ийнхүү дахин гэмт хэрэгт холбогдоод байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар Интерпол болон гадаад улсын хууль сахиулах байгууллагын ажилчидтай мэдээлэл солилцож Монгол Улс руу хар тамхи илгээсэн нөхрийг олж тогтоохоор ажиллаж байна" гэлээ.

Орон нутагт 779 тохиолдол бүртгэгдлээ
Орон нутагт 779 тохиолдол бүртгэгдлээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.