Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Цагдаагийн байгууллагаас ногоочдод арга хэмжээ авсан тохиолдол байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Шинэ ургацын ногоо худалдаалж буй иргэдийг цагдаагийн байгууллагаас хөөх, худалдаа эрхлэх боломжийг хааж байгаа талаар өчигдөр цахим сүлжээнд мэдээлэл гарч, иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир мэдээлэл өглөө. Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд "Алтан намар" ногоо худалдаалах үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын захирагчийн 192 тоот тушаал гарч, зөвшөөрөгдсөн 23 цэгт хүнсний ногоо худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн байгууллагын алба хаагчид ногоочидын худалдаа эрхлэлтийг хорьж байна гэх ташаа мэдээлэл явсан.

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 1000 автомашины зогсоол нь ногоо худалдаалах зөвшөөрөгдсөн цэг байсан. Үүнд Улаанбаатар төмөр замын нэгдлээс зохих зөвшөөрлийг өгөөгүй байсны улмаас Улаанбаатар төмөр зам ХХК-ын хамгаалалтын алба болон ногоочдын хооронд маргаан үүссэн. Үүссэн нөхцөл байдалд цагдаагийн байгууллага очиж зохицуулалтын арга хэмжээ авч, Улаанбаатар хотын ЗАА болон Баянгол дүүргийн холбогдох албаны мэргэжилтнүүд очиж энэхүү асуудалд шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар тус цэгт 110 ногоочид худалдаа эрхэлж байна.

Мөн иргэдээс зохих зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхэлж байгаа гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэг. Үүний дагуу цагдаагийн байгууллага очиж, шалгаад хуулийн дагуу шаардлага тавьж байгаа. Ногоочид зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулж байхад цагдаагийн байгууллагаас ямар нэгэн саад учруулсан зүйл байхгүй. Харин хууль бусаар зөвшөөрөгдөөгүй цэгүүдэд ногоо худалдаалбал Зөрчлийн тухай хуулийн дагуу шаардлага тавьж, санамж сэрэмжлүүлгийг өгөх болно. Цагдаагийн байгууллагаас ногоочдод арга хэмжээ авсан тохиолдол байхгүй" гэлээ.

Ч.Өнөрбаяр: Нөхөн сонгуульд нэгдэж орох саналаа О.Цогтгэрэл даргатай АН-д хүргүүлсэн
Ч.Өнөрбаяр: Нөхөн сонгуульд нэгдэж орох саналаа О.Цогтгэрэл даргатай АН-д хүргүүлсэн
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.