Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саид Моллайн дасгалжуулагч Мохаммед Мансурид Алтангадас одон олгоно

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Токио-2020" зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртээд байгаа Саид Моллай манай сайтад өгсөн ярилцлагадаа Монгол Улсын Засгийн газарт гомдож буйгаа хэлээд байсан юм.

Харин уг асуудлыг шийдвэрлэх тал дээр Биеийн Тамир Спортын Газрын дарга Ц.Шаравжамц мэдээлэл хийлээ. Хэдийгээр олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллайг шагнаж урамшуулах асуудал яригдаад байгаа хэдий ч түүний дасгалжуулагч Мохаммед Мансуриг хэрхэн шагнаж урамшуулах нь тодорхойгүй байсан юм.

Харин саяын хэвлэлийн бага хурлынхаа үеэр Ц.Шаравжамц Моллайн дасгалжуулагч Мохаммед Мансуриг төрийн дээд Алтангадас одонгоор шагнаж урамшуулна гэдгийг хэллээ.

Мохаммед Мансуригийн хувьд Саид Моллайг даган эх орноосоо гарсан бөгөөд Монгол Улсын иргэншил аваагүй билээ.

ЭЕШ-ын шалгуулагчид дүнгээ LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой
ЭЕШ-ын шалгуулагчид дүнгээ LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой
 
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.