Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн төвийн дүүргүүдэд 5000 орчим өрх үерийн далан, эрсдэлтэй орчинд буусан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Нийслэлийн төвийн дүүргүүдэд 5000 орчим айл, өрх үерийн далан, эрсдэлтэй орчинд буусан байдаг байна. Ялангуяа Туул, Улиастай, Сэлбэ гол дагуу үерийн маш эрсдэлтэй бүсэд буусан айлууд байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Эдгээр өрхөд онцгой байдлын газраас нүүх шаардлагатай байгаа талаар мэдэгдэл, заавар, зөвлөмж хүргэдэг. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, цагдаагийн байгууллагаас албадан нүүлгэх ажиллагаа хэрэгжүүлдэг боловч иргэд маань энэ асуудалд туйлын хангалтгүй ханддаг. Бидэнд үүнээс өөр амьдрах газар байхгүй гэсэн хандлагатай байдаг. Энэ жилийн хувьд зарим дүүргүүд суурьшлын бүс гаргаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчоо орчимд суурьшлын бүс шинээр гаргаж, эрсдэлтэй газарт байгаа айлуудыг тухайн газар руу нүүх боломжийг олгож байгаа. Гэвч иргэд жилийн жилд эрсдэлтэй байдал үүсгэсээр байгаа учир үүнийг зохицуулах ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг. Эрсдэлтэй газраас нүүхгүй байснаар үерт автаж, эд хөрөнгөөрөө хохирдог. Энэ бол зөрчил юм. Тиймээс иргэдийг анхнаасаа эрсдэлгүй, зөвшөөрөгдсөн газар буухыг анхааруулж байна" гэв.

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг М.Анхцэцэгийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг М.Анхцэцэгийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
 
Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана
Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.