Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: С.Жавхлан гавьяат “Шувууд тогонд цохиулахаас хамгаалсан хуванцар бэхэлгээ“-г өөрсдөө хийе“ гэв

Ангилал
Social pop
Хэзээ
2021/08/22
Унших
1 минут 31 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Шувууд үүрээ засах, барих ангаа харахаар ихэвчлэн хөдөө хээр газар бол цахилгаан дамжуулах агаарын шугамны тулгуур дээр суудаг байна. Гэтэл тулгуур дээр байх үедээ цахилгаантай шугаманд хүрсэний улмаас тогонд цохиулах тохиолдол их гардаг аж. Үүнд сар шувуу, хон хэрээ, шар шувуу, шонхор шувуу гээд төрөл бүрийн шувуу өртдөг гэнэ. Тэгвэл шувууд тогонд цохиулах асуудлын талаар МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ. Тэрбээр " Эх орон минь дээ, эвий минь, Хамаг олон минь ээ, Хаан шонхор, Хурмастын жигүүртэн чинь үхээд дууслаа яана вэ. Сэтгэлгүй ухвар мөчид зөвхөн мөнгөний төлөө улсуудад дэндүү гомдмоор, харамсмаар даанч яавдаа, бид л алдаа хийчихлээ дээ. Сонгоод уйлдаг байсан сонгоод үхэцгээдэг боллоо. Халаг гэж.

Шувууд тогонд цохиулахаас хамгаалсан хуванцар бэхэлгээ байдаг гэж сонссон засаг нь хийдэггүйн бол өөрснөө хийе ээ. Энэ чиглэлээр судалсан мэдэх хүн байна уу. Энэ чиглэлийн хариуцсан мэдрэл муут сайдууд, албаны нөхдүүд юу хийж гийгүүлж байгаа талаараа мэдээлэл яаралтай хийнэ үү" гэжээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочиэ

    Энэ хамгаалалтыг хийдэг 2 гавьяатыг мэднэ шүү. Утасыг нь авбал хэлээрэй. Сүхбаатар, Өвөрхангайд хийсэн бгаа. Их авсаархан хямдхан материалаар хийсэн