Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өнөөдөр их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн бүртгэлийн систем хаагдана “

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Элсэлтийн Ерөнхий шалгалттай холбоотойгоор хийсэн мэдээллийн үеэр их сургуулиудын элсэлт, бүртгэлийн талаар Их дээд, сургуулиудын консорциум мэдээлэл өгсөн. Тодруулбал, Монголын 88 их дээд, сургуулиудаас 55 орчим нь консорциумаар дамжуулан элсэлтээ зохион байгуулдаг. Энэ жил 50 орчим сургууль цахимаар элсэлтээ зохион байгуулах аж. Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-нд их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн бүртгэлийн системийг хаана. ЭЕШ-д өгсөн хичээлүүдэд таарсан бүлгийн гишүүн сургуулиудын мэргэжлээс сонгох эрхийг шалгуулагчид өгнө. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 10-нд нээсэн системд төгсөгчид өөрийн сонгосон мэргэжилдээ тохируулан сургуулиудаа сонгож бүртгүүлсэн. Нэг шалгуулагч 10 мэргэжил сонгосон байх бөгөөд наймдугаар сарын 24-нд тухайн мэргэжилдээ та хэдэд жагссан болохыг харуулна. Ингэснээр мэргэжил тус бүрт тухайн аймагт очсон квотод багтсан, багтаагүй эсэхийг шууд харах боломжтой гэсэн үг. Наймдугаар сарын 24-25-нд баталгаажуулалт явагдах юм.

Хөвсгөл аймагт өнөөдөр өглөө 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хөвсгөл аймагт өнөөдөр өглөө 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.