Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саид Моллай: Германы иргэншил авахгүй, эхнэр хүүхэдтэйгээ уулзахаар Германд ирсэн

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
1 минут 3 секунд

МҮОХ өнгөрсөн пүрэв гарагт олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч, МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон олимпоос медаль хүртсэн тамирчдад олгодог энгэрийн тэмдгийг гардуулан өгчээ. Тухайн үед Токиогоос мөнгөн медальтай ирсэн Саид Моллай Монголд байгаагүй тул шагналаа гардан авч чадаагүй.

Тэгвэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг албан ажлаар Герман явахдаа Саид Моллайтай зорин уулзаж, “Алтан од” одон, олимпоос медаль хүртсэн тамирчны батламж болон энгэрийн тэмдгийг нь гардуулан өгсөн байна.

Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд нь Германд байгаа болохоор ирснээ учирлажээ.

Саид Моллайдаа амжилт хүсэж, цаашдаа монголчуудыг олон удаа баярлуулахыг ерөөе гэж МҮОХ-ноос мэдээллээ.

ПАРАЛИМП: Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө барилдана
ПАРАЛИМП: Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө барилдана
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.