Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хоёрдахь “Өглөөний гудамж“ 09.00 цагаас нээлтээ хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Эртэч нийслэлчүүддээ зориулан байгуулж буй хоёрдахь “Өглөөний гудамж” өнөөдөр 09.00 цагаас нээлтээ хийх гэж байна. Хэдийгээр өнөөдөр 07.00 цагаас нээнэ гэж байсан ч тодорхой шалтгааны улмаас ийнхүү хоёр цагаар хойшилсон юм.

Өглөөний гудамж нь Жамъян гүний гудамж буюу Blue Sky-н урд талд /Ийгл телевизтэй байр, хуучнаар Бамбарууш кафе хоёрын дунд гудамжинд байрлах юм.

Тус гудамж нь байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдсэнийг албаныхан онцолж байна.

Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.