Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Сурагчид тагтай аяга таваг ашиглаж, ам дамжуулан юм идэж уухгүй байхыг зөвлөж байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хоёр хоногийн дараа буюу ирэх сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хичээл сургууль эхлэхээр сурагчид өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг албаны хүмүүс зөвлөж байна. Тодруулбал, ЭМЯ-наас дараах зөвлөгөөг хүргэж байна.

-Халуунаа байнга шалгуулах

-Гадуур хувцастай анги танхимдаа орохгүй байх

-Бие зассаны дараа болон хооллохын өмнө бохирдсон гараа тохиолдолд гараа сайтар савандаж угаана

-Гар угаах боломжгүй тохиолдолд спиртэн суурьтай гар ариутгагчаар угаана

-Бусдаас 1 метр эсвэл метр хагасын зай барина

-Гараа ам хамар нүдэндээ хүргэхгүй байх

-Тагтай аяга таваг ашиглах, ам дамжуулан юм идэж уухгүй байх

-Ханиаж найтаавал шууны дотор тал руу ханиах

-Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, ноцолдохгүй байх

-Хувцас хичээлийн хэрэглэл, усны сав болон бусад эд зүйлсээ хүүхдүүдтэй сольж хэрэглэхгүй байх

-Амны хаалтаа тогтмол зүүхийг анхаарууллаа.

Хоёрдахь тундаа хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд өнөөдрөөс гуравдугаар тундаа хамрагдана
Хоёрдахь тундаа хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд өнөөдрөөс гуравдугаар тундаа хамрагдана
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.