Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРАЛИМП: Шаравжамц Зуны Паралимпын тамирчдад медаль гардуулсан анхны монгол хүн боллоо

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 59 секунд

"Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын тэргэнцэртэй туялзуур сэлэмний багийн тэмцээн өчигдөр орой Шиба мужийн Макүхари Мэссе ордон/Makuhari Messe Hall/-д явагдаж шилдгүүдээ шалгарууллаа

Туялзуур сэлэмний тулааны эрэгтэйчүүдийн багийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан багуудын шагнал, медалийг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Чиба мужийн Иргэдийн хурлын дарга Кавамура Хироаки /Kawamura Hiroaki /-гийн хамт гардуулж өглөө.

Ц.Шаравжамц Зуны Паралимпын наадмаар шагнал гардуулсан анхны Монгол хүн боллоо. Өмнө нь 2010 оны Ванкуверын Өвлийн Паралимпын наадмаар өдгөө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа шагнал гардуулж байсан түүхтэй билээ.

ЦУВРАЛ 1: Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наядын чанаргүй зээл буюу зээлээ төлдөггүй КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ
ЦУВРАЛ 1: Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наядын чанаргүй зээл буюу зээлээ төлдөггүй КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ
 
Нийслэлийн 28,979 иргэн анх удаа орон сууц авсан болон оюутны сургалтын төлбөрийн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна
Нийслэлийн 28,979 иргэн анх удаа орон сууц авсан болон оюутны сургалтын төлбөрийн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.