Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүдийн боомтоор 198 ачаа тээврийн автомашин орж иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Замын-Үүдийн хилийн нөхцөл байдал өдрөөс өдөрт сайжирч, өчигдөр буюу наймдугаар сарын 30-ний өдөр боомтоор 198 ачаа тээврийн авто машин орж ирсэн хэмээн МХЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, "Энгийн цар тахалгүй үедээ өдөртөө 150 орчим ачаа тээврийн машин орж ирдэг байсан бол ковидын үед энэ жилийн хамгийн өндөр автомашин тээвэрлэлтэд хүрсэн байна.

Түүнчлэн манай улс түүхэндээ анх удаа өргөн төмөр замаар хамгийн их буюу 88 ачаа тээврийн галт тэргээр ачаа барааг өчигдөр татан авсан. Дээрх импортын тоо мэдээлэл нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм. Мөн өнгөрсөн долоо хоногоос экспорт 100-аас 140 авто машин болтлоо өсөөд байна" гэлээ.

Шүүхийн танхимд агааргүйтсэн хэргийн оролцогч татаж унажээ
Шүүхийн танхимд агааргүйтсэн хэргийн оролцогч татаж унажээ
 
ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон
ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.