Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрс тээврийн жолооч нар Ганцмод боомтоор Хятадын тал руу нэвтэрч, шинжилгээнд хамрагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

No description available.

Монголын нүүрс тээврийн жолооч нараас халдвар илэрсэн тул өнгөрөгч наймдугаар сарын 23-наас эхлэн Ганцмод боомтын үйл ажиллагааг зогсоогоод байсан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн нүүрс тээврийн жолооч нар Хятадын тал руу нэвтэрч, шинжилгээ өгч эхэлжээ. Боомтын үйл ажиллагаа, нүүрс тээвэр хэвийн үргэлжлэх эсэх нь жолооч нарын шинжилгээний хариунаас хамаарна гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Эргэн сануулахад, нүүрс тээврийн жолооч нарыг Цагаанхад боомтыг ногоон бүс байлгах зорилгоор очихоос нь өмнө 14 хоног тусгаарлах байранд тусгаарлаж, хяналтын шинжилгээ хийх явцад халдварын эерэг тохиолдол олноор илэрсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Цагаанхадны нүүрс тээврийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай зогсоох шийдвэр гаргаад байсан юм.

ХӨСҮТ-ийн албаны дарга И.Орхоныг үргэлжлүүлэн хорихоор болжээ
ХӨСҮТ-ийн албаны дарга И.Орхоныг үргэлжлүүлэн хорихоор болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.