Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Токио-2020” паралимпын 10 метрийн хийн гар бууны төрөлд З.Ганбаатар 16 дугаар байрт орлоо

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
0 минут 39 секунд

“Токио-2020” паралимпын наадмын буудлагын тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалаар үргэлжилж байна.

Урьдчилсан шатанд 27 тамирчин онч сориход З.Ганбаатар 556 оноогоор (91, 89, 92, 95, 97, 92) 16-р байрт шалгарав. Тэрбээр финалд наймдугаар байраар шалгарсан тамирчнаас найман оноо дутуу авчээ.

Шигшээ наймд Энэтхэгийн хоёр, Хятадын гурав болон Узбекистан, Польш, Оросын тамирчид шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Финалын буудлага 13:30 цагт эхлэх юм.

“Хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй“
“Хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй“
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.