Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ханхүү“ хаачих вэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 52 секунд

Филаделпиа 76 багийн холбон тоглогч Бен Симмонс багаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр багийн дотоод уур амьсгал болоод бусад хүчин зүйлээс хамаарч энэхүү шийдвэрийг гаргасан нь мэдээж. Гэвч түүний дараагийн зогсоол хаа хүрэх нь тодорхойгүй хэвээр бөгөөд сонирхолтой хэвээр байгаа юм.

-ХААНЫГ ЗАЛГАМЖЛАХ ХАНХҮҮ БАЙЖ ЧАДСАНГҮЙ-

Dwight Howard says Ben Simmons-LeBron James comparisons 'very real'

Бен Симмонс 2016 оны драфтын нэгдүгээр сонголт бөгөөд тухайн үедээ Леброны залгамжийг авах дараагийн хаан гэгдэж байсныг NBA сонирхогчид тодхон санаж буй. Гэтэл Леброны титмийг Симмонс бус Яннис өвлөж буйгаа амжилт болон тоглолтын ур чадвар, мөн үйл хөдлөлөөрөө илэрхийлж буй.

Симмонс өнгөрсөн улирлын 58 тоглолтод оролцон, 32.4 минутад 14.3 оноо, 7.2 самбар, 6.9 дамжуулалт дунджилжээ.

Гэтэл түүний араас драфтлагдсан хэд хэдэн тоглогчид түүнээс илүү манлайлал үзүүлэн багийнхаа нүүр царай болоод байгаа билээ. Тухайлбал, драфтын хоёроор сонгогдсон Инграм, гурваар сонгогдсон Жэйлэн Броун, долоогоор сонгогдсон Жамал Мьюррэй, 11-ээр сонгогдсон Сабонис, 27-оор сонгогдсон Паскал Сиакам зэрэг тоглогчид бүгд лигт орсноос хойш таван жилийн дараа драфтын тэргүүн Симмонсоос илүү амжилттай явж байна.

-ШИДЭЛТГҮЙ ХОЛБОГЧ ХЭВЭЭР ҮЛДЭХ ҮҮ, ДОВТЛОГЧИЙН БАЙРЛАЛД ШИЛЖИХ ҮҮ-

Орчин цагийн шидэлт голчилсон сагсан бөмбөгийн золиос болж буй цөөн хэдэн тоглогчдын нэг нь Бен Симмонс. Тэр тусмаа холбогчийн байрлалын тоглогч атлаа шидэлт тааруу нь түүний замналыг харлуулж буй хамгийн том хүчин зүйл. Бен драфтлагдах үедээ бусад холбогчдоос биеэр том бөгөөд бөмбөг эзэмших чадвар дутахааргүй байсан түүний давуу тал байсан ч сүүлийн үеийн холбогчид өндөр биетэйн дээрээс шидэлттэй болсон.

Мэдээж түүний замнал энд хүрээд зогсохгүй. Түүнийг авах багуудын нэрс тодорхойгүй байгаа ч Хьюстэн Рокетс, Орландо Мэйжик зэрэг сэргээн босголт хийж байгаа багууд түүнийг жижиг довтлогчийн байрлалд "туршиж" үзэн Симмонсыг тойруулан багаа бүрдүүлэх боломж бий. Бен Симмонс жижиг довтлогчийн байрлалд амжилт гаргаж чадвал одоогийн Яннисын хэмжээнд, дундаж тоглолт үзүүлбэл Андре Игудалагийн түвшний тоглогч болох боломжтой. Ямартай ч шинэ улиралд бид Эмбийд, Симмонс гэсэн "этгээд" хослолыг харахааргүй боллоо.

Б.Амарбаясгалан

ЭМЯ: Дельта давалгаа эхэллээ
ЭМЯ: Дельта давалгаа эхэллээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.