Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРАЛИМП: Таеквондочид ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлөлөө

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 55 секунд

Паралимпын наадамд өрсөлдөж буй Монголын хоёр таеквондоч сүүлийн тулаандаа ялагдсанаар медалийн төлөө өрсөлдөх боломжоо алдлаа. Дэлхийн аварга Х.Энхтуяа Тайландын Х.Пуангкитчатай тулалдаж, 33:30-аар дийлдсэн. Эхний үед тайланд тамирчин 16:5-аар илүүрхэж, том давуу талтай болсон юм. Удаах үед тэрбээр мөн 6:5-аар давамгайлсан. Онооны харьцаа 22:10 болон холдов. Сүүлийн үед Энхтуяа маш сайн тулалдаж, 20:11-ээр илүүрхсэн. Гэвч эцсийн дүндээ гурван онооны зөрүүтэй хожигдлоо.

Түүнчлэн эрчүүдийн 61 кг-д тулалдсан Г.Болор-Эрдэнэ Туркийн М.Бозтекед ганц онооны зөрүүгээр ялагдан олимпын наадмаа өндөрлүүлэв. Эхний үед манай хүн 17:9-өөр давамгайлсан ч удаах хоёр үед 4:2, 10:3-аар дийлдсэнээр нийлбэр дүндээ 23:22-оор ялагдсан юм.

Суулт зарлаад байсан С.Цэвээн гуайд Хотын дарга хоёр өрөө байр өглөө
Суулт зарлаад байсан С.Цэвээн гуайд Хотын дарга хоёр өрөө байр өглөө
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.