Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын тест задраагүй, шалгалтын дүнд итгэхгүй бол гомдол гаргаж болно

Огноо
Унших
0 минут 55 секунд

Халдвар авсан бол халдварын хавьтал болоод ЭЕШ-д орж чадаагүй бүртгүүлэгчдээс энэ сарын 2-5-ны хооронд шалгалт авсан. Шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байсан гэж БҮТ-өөс мэдээлсэн юм.

Тэгвэл өмнөх шалгалт дээр гарсан тест задарсан гэх мэдээлэл дахин гарчээ. Уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өгчээ. Тэрбээр "ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Шалгалтын дүнд итгэхгүй байгаа бол гомдол гаргаж болно. ЭЕШ-ыг жилд 2 удаа авдаг болох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Хичээл сонголт, шалгалтын түвшинг эргэн харна. Сургамж бүрт дүгнэлт хийнэ, алдаагаа засна" хэмээлээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ алга болсон иргэний малгай, гадуур дотуур цамцыг олжээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ алга болсон иргэний малгай, гадуур дотуур цамцыг олжээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.