Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх ангийн суралцагчид I улиралд зургаан 7 хоног амрана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Ерөнхий боловсролын сургуулиуд 2021-2022 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөнө. Тодруулбал, хичээлийн жил гурван улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцах юм. Сурагчид нэгдүгээр улиралд 16 долоо хоног суралцана.

Бүх ангийн суралцагчдын нэгдүгээр улиралын амралт 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэх бөгөөд нийт зургаан долоо хоног амрана. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр улиралын амралт нэгдүгээр сарын 28-ны өдөр дуусах юм.

БИЧЛЭГ: ХӨСҮТ-өөс гаргасан шөнийн цагаар хөл хорих саналыг иргэд дэмжиж байна
БИЧЛЭГ: ХӨСҮТ-өөс гаргасан шөнийн цагаар хөл хорих саналыг иргэд дэмжиж байна
 
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.