Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц хаягдсан улстөрчдийн цуглуулга болчихсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

Шүүхийн хуультай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн цэцэд гаргасан байсан хүсэлтийг татаж авсан тухай мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын зүгээс байр сууриа илэрхийллээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ямар ч хууль цаасан дээр байхдаа сайхан харагддаг. Бодит байдалд хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд амаргүй. Хуулийн нэг доголдол гарахад л бүх муу муухайг Ерөнхийлөгч рүү чихэж болохгүй. МАН-ын эрх баригчдын баталсан шүүхийн шинэ хууль хэрэгжээд эхэллээ. Хэдэн жилийн дараа бас л олон асуудал гарна. Төгс төгөлдөр хууль гэж хаана ч байдаггүй. УИХ энэ янзаараа бүх муу муухай зүйлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чихэх юм байна. УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд хууль батлах гэж сонгогдсон мөртлөө хариуцлагаас зугтдагаа боль. Та нар зөөлөн сандал дээр суугаад хар цай зөөлгөж уух гэж УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй.

Мөн чанартаа Үндсэн хуулийн цэц хаягдсан улстөрчдийн цуглуулга болчихсон. Улс төрийн карьер нь дууссан хүмүүс тэнд очдог газар болсон. Цаашдаа цэцийн гишүүдийн босгыг өндөр болгох ёстой.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилж, өргөн барьж, батлуулсан Шүүхийн багц хууль тийм ч муу хууль байгаагүй. Шүүгч нар анх удаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг, шүүхээс өмнөх шатанд иргэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийддэг, иргэд шүүх хурал шүүгчтэй хамт сууж хэрэг шийддэг байсныг алга болгосон.

Үндсэн хуулийн цэц гэдэг улстөрчдийн гар хөл биш. Үүнээс болж аливаа шинэтгэл унадаг. Шүүхийн хуулийг бүтэн уншсан гишүүн ховор гэж бодож байна" гэв.

Өмнөговь аймаг маргаашаас хөл хорио тогтооно
Өмнөговь аймаг маргаашаас хөл хорио тогтооно
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.