Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэндбаатар: Би зодолдоогүй, ах нар намайг зодох үед холбооны УЗ-ийн 3 гишүүн хараад сууж байсан, гомдолтой байна

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
2 минут 2 секунд

Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан бид Токио-2020 олимпын наадамд оролцсон МУГТ Э.Цэндбаатартай холбогдож түүний байр суурийг тодрууллаа.

-Таны зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Миний зүгээс гомдолтой байна.

-Таныг шөнийн цагаар архи уун согтуурч, зодоон хийсэн учраас холбооноос хөөж байгаа гэж мэдээлсэн. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Тухайн үед зодолдоогүй. Боксын хоёр ах маань намайг зодсон. Би ах нараа хүндлээд өөдөөс нь гар далайгаагүй.

-Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь үнэн үү?

-19 ТУЗ-ын гишүүдийн гурав нь тэнд бидэнтэй хамт сууж л байсан. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг нь үзэхэд бүгд л арьсаа хамгаалж байна. Дөнгөж гавьяат болж байгаа шилдэг тамирчнаа авч үлдэх нэг ч үг хэлсэнгүй дээ. Бүх юм миний буруу болоод дуусаж байх шиг байна. Би хэлэх зүйлээ хэлнэ. Хэн нь хэвлэлийн хурал хийгээд хэн нь хийж болдоггүй юм бэ.

-Та хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байгаа хэрэг үү?

-Тийм бодол байна.

-"Монголдоо ч байх шаардлагагүй боллоо" гэж та өөрийн цахим хуудас дээрээ бичсэн байсан. Үүгээрээ та юу илэрхийлсэн бэ?

-Би гадаад орны төрийн далбааг өргөхгүй. Монгол Улсаа төлөөлөн мэргэжлийн бокс тоглож дэлхийд гарах бодолтой байгаа. Монгол Улсынхаа нэрийн өмнөөс тоглоно. Харь орон руу урвах шаардлага байхгүй.

-Танд мэргэжлийн бокст орох урилга ирж байсан уу?

-Тийм. Надад мэргэжлийн бокст тоглох санал ирж байсан.

Мехико хотод хүчтэй газар хөдлөлт боллоо
Мехико хотод хүчтэй газар хөдлөлт боллоо
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.